Үндсэн агуулга руу шилжих
Хос Сар

Та хоёр төрөх шөнө сар ямар байсан бэ?

Хоёр хүний төрсөн өдрийн сарыг нийлүүлээд Хосын сараа гаргаарай. Нийцлийг өрнийн одон зурхай, Монгол зурхайгаар хамт тооцож, та хоёрт тулгарч болох саадыг нэрлэнэ.

Хосын сараа харах

Үнэгүй. Бүртгэл, утасны дугаар шаардахгүй.

Хоёр сар нэг болно

Хүн бүр өөрийн сартай төрдөг: нэг нь шинэ сартай, нөгөө нь тэргэл сартай. Хоёр сарыг давхцуулахад зарим хос бүтэн тэргэл болдог, заримынх хагас хэвээр үлддэг. Харин хоёр хүний Нар, Сарыг нийлүүлж бодоход гарах Хосын сар та хоёрын харилцааны жинхэнэ хэмнэлийг харуулна.

  1. 1

    Хоёр төрсөн өдрөө оруулна

    Нэр, хүйс, төрсөн огноо. Төрсөн цагаа мэдэх бол нэмнэ. 16 хэв шинжээ (MBTI) мэдэх бол сонгоно.

  2. 2

    Хоёр сар нийлж Хосын сар болно

    Таны, хайртай хүний тань төрсөн шөнийн сар яг тэр хэлбэрээрээ гарч, нийлээд та хоёрын сар болно.

  3. 3

    Хүч, саадаа мэднэ

    Өрнийн одон зурхай, Монгол зурхайг хамт тооцож, та хоёрын хүчийг болон тулгарч болох саадыг нэрлэнэ.

Өрнө, дорно хамтдаа

Өрнийн одон зурхай
Нар: гол чанар. Сар: сэтгэл, хэрэгцээ. Сугар: хайрын хэл. Ангараг: хүсэл, уур. Хоёр хүний гаригууд хоорондоо ямар өнцөг үүсгэж буйг NASA-гийн JPL-ийн тооцоотой тулгасан одон орны сангаар бодно.
Монгол зурхай
Төрсөн жилийн амьтдын харьцаа (ээлтэй гурвал, их, бага, нууц харш), амь, хийморь, бие махбод, гэрлэгсдийн есөн мэнгэний хүрд, энэ жилийн суудал. Жил орсон, харш жилтэй бол энэ жил юунд анхаарахыг хэлнэ.

Үнэгүй хэсэг таны утсан дээр тооцоологдоно.

Ганц бие юу?

Хос болоогүй ч таны сар бий. Таалагддаг хүнээ нууцаар шалгах, эсвэл таныг тэргэл болгох хүн хэн, хэзээ ирэхийг мэдэх.

Надад таалагддаг хүн бий

Нууц сар

Түүний төрсөн өдрийг нууцаар оруулаад: тэр хэрхэн дурладаг, таны аль чанар түүнд хүрдэг, эхлээд юу бичих, аль өдөр алхам хийх вэ. Тэр хэзээ ч мэдэхгүй.

Нууцаар шалгах

Эхний хэсэг үнэгүй. Бүрэн тайлал ….

Хэн ч алга, хайраа хүлээж байна

Хоёр дахь сар

Зөвхөн өөрийн төрсөн өдрөөр: таны сарыг тэргэл болгох хүн хэн, хамгийн тохирох төрсөн өдрүүд, ирэх 12 сард хайрын цонх хэзээ нээгдэх вэ.

Хоёр дахь сараа олох

Эхний хэсэг үнэгүй. Бүрэн тайлал …: хожим «Нууц сар»-аас хасагдана.

Түгээмэл асуулт

Үнэхээр үнэгүй юү?
Тийм. Хоёр төрсөн сар, Хосын сар, нийцлийн хувь, сексийн нийцлийн хувь, та хоёрын хүч, тулгарч болох саадууд үнэгүй. Саад бүрийн шийдэл, сексийн нийцлийн дэлгэрэнгүй, гүн тайлал, 12 сарын хуанлийг хүсвэл төлбөртэй авна.
Хосын сар гэж юу вэ?
Одон зурхайд хоёр хүний Нар, Сар, Сугар, Ангарагийн байрлалын голч цэгээр хосын нийлмэл зураг гаргадаг. Түүний Нар, Сар хоёрын өнцөг нь та хоёрын хамтын сарны үе: харилцаа тань ямар мөчлөгтэй, юунд хамгийн их хүч гаргадгийг харуулна.
Төрсөн цагаа мэдэхгүй бол?
Болно. Цаг мэдэхгүй бол 12:00-оор тооцно. Тэр өдөр Сар орд сольсон бол тайлалд аль цагаас өмнө, хойно төрснөөр хоёр хувилбарыг бичнэ.
Монгол зурхайгаар юуг тооцдог вэ?
Ш.Агваандондовын «Заяаны ханиа шинжин таних зурхай» ном, Манба дацангийн зурхайч Д.Сайнсайхан, Гандангийн тайлбараар хоёр хүний төрсөн жилийн амьтны харьцаа (ээлтэй гурвал, их, бага, нууц харш), амь, хийморь, бие махбод, гэрлэгсдийн есөн мэнгэний хүрд, энэ жилийн суудлыг. Жил Цагаан сараар солигдоно: Цагаан сараас өмнө төрсөн бол жилийг өмнөх оноор тооцно. Суудлыг билгийн насаар, эрэгтэйг Галаас нар зөв, эмэгтэйг Уснаас нар буруу тоолно.
Саадын шийдэл юунаас бүрддэг вэ?
Саад бүрийн шийдэлд одон зурхай, Монгол зурхайн тайлбараас гадна хосын сэтгэл судлалд өргөн хэрэглэгддэг аргууд (Жон Готтманы хосын судалгаа, Сью Жонсоны сэтгэл хөдлөлд төвлөрсөн хосын засал, хүчирхийлэлгүй харилцаа) дээр суурилсан тайлбар, алхам алхмаар зөвлөгөө, хэлж болох үгс, хоёулаа хийх дасгал, ахиц хэрхэн мэдрэгдэхийг бичсэн. Энэ нь сэтгэл засалчийн зөвлөгөөг орлохгүй.
16 хэв шинж (MBTI) гэж юу вэ?
Хүний зан төлвийг дөрвөн үсгээр (жишээ нь INFP) тодорхойлдог алдартай ангилал. Мэдэх бол сонгоорой: тайлалд хосын хэв шинжийн хэсэг нэмэгдэж, бэлгийн хөдөлгөөнд хоёр зураг тань нийлнэ. Энэ нь шинжлэх ухааны таамаглал биш, харилцаагаа ойлгох нэг өнцөг. Энд албан ёсны MBTI® тест байхгүй, мэдэх кодоо л сонгоно. MBTI® нь The Myers-Briggs Company-ийн бүртгэлтэй барааны тэмдэг бөгөөд Хос Сар тус компанитай холбоогүй.
Ганц бие бол яах вэ?
Таалагддаг хүн бий бол «Нууц сар»: түүний төрсөн өдрийг нууцаар оруулаад тэр хэрхэн дурладаг, эхлээд юу бичих, аль өдөр алхам хийхийг үзнэ, тэр хэзээ ч мэдэхгүй. Хэн ч алга бол «Хоёр дахь сар»: зөвхөн өөрийн огноогоор таныг тэргэл болгох хүний төрсөн өдрүүд, ирэх 12 сарын хайрын цонхыг гаргана.
Бэлэглэж болох уу?
Болно. «Бэлэглэх»-ийг дараад хосын мэдээллийг оруулж, мэндчилгээгээ бичээд төлнө. Танд бэлгийн холбоос гарна. Түүнийг Messenger-ээр илгээхэд хүлээн авагч бэлгээ нээж, хоёр сар нь нийлэхийг хараад бүрэн тайлалаа үзнэ.
Instagram, Messenger story-д хуваалцаж болох уу?
Болно. Тайлалын доор «Story-д хуваалцах» товч бий. Хоёр сар, Хосын сар, нийцлийн хувь, 16 хэв шинжтэй (MBTI) story зураг шууд үүснэ. Хоёр сар нийлэх хөдөлгөөнтэй 10 секундын видеог ч утсан дээрээ бэлдэж болно.
Миний мэдээллийг хаана хадгалдаг вэ?
Үнэгүй тайлалын тооцоо бүхэлдээ таны утсан дээр хийгддэг тул мэдээлэл тань манай серверт очдоггүй. Төлбөртэй тайлал авахад захиалга, хоёр хүний хүйс, төрсөн огноо, цагийг хадгална: төлбөрийг баталгаажуулж, тайлалыг тань дахин нээхэд хэрэгтэй. Нэр хадгалагдахгүй. Бэлэг илгээвэл бэлэг дээрх нэр, мэндчилгээ хадгалагдана.

Та хоёрын сар нийлэхэд ямар болох вэ?

Нэг минутад. Үнэгүй.