Үндсэн агуулга руу шилжих
Хос Сар

Нууцлалын бодлого

Хос Сар таны оруулсан хоёр хүний нэр, хүйс, төрсөн огноо, цаг, 16 хэв шинжийг (MBTI) зөвхөн тайлал тооцоолоход ашигладаг. Үнэгүй тайлалын тооцоо таны төхөөрөмж дээр хийгддэг тул эдгээр мэдээлэл манай серверт очдоггүй. Төлбөртэй тайлал, бэлгийн үед юу хадгалдгийг доор бичлээ.

Тайлалын холбоос дотор таны хариултууд байдаг. Холбоосыг хэнтэй хуваалцахаа та өөрөө шийднэ. Хөтчийн санах ойд (localStorage) сүүлийн тайлалын холбоос хадгалагдах бөгөөд хөтчийнхөө өгөгдлийг цэвэрлэхэд устна.

Төлбөртэй тайлал авахад бид захиалгын мэдээлэл (багц, дүн, огноо, төлбөрийн дугаар) болон тайлалын оролтыг (хоёр хүний хүйс, төрсөн огноо, цаг, 16 хэв шинж) хадгална. Энэ нь төлбөрийг баталгаажуулах, төлсөн тайлалыг тань өөр төхөөрөмж дээр ч нээх боломж олгоход хэрэгтэй. Нэр хадгалагдахгүй. Давтан, хуурамч захиалгаас хамгаалахын тулд IP хаягийг нууцлагдсан (hash) хэлбэрээр хадгална.

Ганц бие хүний тайлал: «Нууц сар»-д таалагддаг хүний нэрийн оронд хоч бичиж болно. Нэр хэзээ ч манай серверт очдоггүй, тэр хүнд юу ч мэдэгдэхгүй. Төлбөр төлөхөд хоёр хүний хүйс, төрсөн огноо, цаг, 16 хэв шинж л захиалгад хадгалагдана. «Хоёр дахь сар»-д таны хүйс, төрсөн огноо, цаг, 16 хэв шинж, хайж буй хүний хүйс хадгалагдана.

Төлбөрийг Bonum төлбөрийн систем хүлээн авна. Таны карт, банкны мэдээлэл бидэнд ирдэггүй.

Бэлэг илгээхэд хүлээн авагчийн нэр, таны нэр, мэндчилгээг бэлэг хүргэхийн тулд хадгална. Хосын хоёр нэр зөвхөн бэлгийн холбоосын «#» хэсэгт байх бөгөөд манай серверт очдоггүй. Хүлээн авагч бэлгээ анх нээсэн цагийг тэмдэглэнэ: хосын жилийн хуанли тэр өдрөөс эхэлдэг. PDF татахад нэрсийг зөвхөн файл дээр бичихэд ашиглах бөгөөд хадгалахгүй.

Бүрэн тайлалын холбоосонд захиалгын код орсон байдаг. Холбоосыг хуваалцвал түүгээр орсон хүн таны бүрэн тайлалыг (нэр, төрсөн огноотой нь) харна. Story зураг таны утсан дээр үүсдэг.

Тайлал нь өрнийн одон зурхай, Монгол зурхайн уламжлалд тулгуурласан бэлгэдлийн тайлал бөгөөд сэтгэл зүй, эрүүл мэнд, хуулийн зөвлөгөөг орлохгүй.

MBTI® нь The Myers-Briggs Company-ийн бүртгэлтэй барааны тэмдэг. Хос Сар тус компанитай холбоогүй бөгөөд албан ёсны MBTI® тест явуулдаггүй: та өөрийн мэдэх кодоо сонгоно.

Шинэчилсэн: 2026 оны 10-р сар.